2020-11-13 10:501min00

Монгол Улс самнасан ноолуурынхаа 80.5 хувийг Итали руу экспортолжээ

4679_cover.jpg.1050x700_q95_crop_upscale

Монгол Улс энэ оны эхний 10 сарын байдлаар угаасан ноолуураа 100 хувь Хятад руу, самнасан ноолуурынхаа 80,5 хувийг Итали руу экспортолжээ.

Ноолууран эдлэл бол дэлхийд хамгийн үнэтэй эдлэлийн тоонд ордог. Монгол Улс ноолуурын зах зээлийн үндсэн нийлүүлэгчдийн нэг юм. Италийн алдартай Loro Piana, Brunello Cucinelli зэрэг ноолуурын брэндүүд дэлхийн зах зээлд ноёлохоор ажиллаж байна.

Ноолуур бол Монголд идээшдэг ямаанаас самнаж гаргадаг хэсэгхэн ноос юм. Ноолуур нь ноосыг бодвол 8 дахин дулаахан. Бусад орны ямаанаас гарсан ноолуурыг устай холих үед ашигтай чанараа алддаг бол эрс тэс уур амьсгалтай Монгол орны ямааных тэгдэггүй байна.

Орчуулсан Э.Марта : centralasia.media/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй