Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвар дэлхийн 218 улсад бүртгэгдээд байна. 24 цагийн хугацаанд 9,000 гаруй хүн эндсэн. Энэ тоон үзүүлэлтээс харахад дэлхийд коронавирусийн халдвар өндөр хурдтай байгаа.
Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Хүн бүр гэртээ байвал багц хэлбэрээр гарч байгаа халдварыг хумих боломжтой.
Эмнэлгийн эрсдэлтэй орчинд аль болох очихгүй байхыг уриалж байна.
Иргэд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр авснаар хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол их байна. Хүнсний нөөц хангалттай байгаа тул та бүхэн ихээр нөөцөлж эрүүл мэнддээ эрсдэл бүү үүсгээрэй. Гар ариутгагч бодисоос хүүхдээ хол байлгаарай” гэлээ.