Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт импорт 125.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.73 сая ам.доллараар буюу 14.38 хувиар өссөн байна.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл:
- эрдэс бүтээгдэхүүний импорт 1.1 сая ам.доллар буюу 4.7 хувь,
- автомашин, машин техник 9.1 сая ам.доллар буюу 23.5 хувь,
- бусад барааны импорт 7.2 сая ам.доллар буюу 23.1 хувиар өсөж,
- хүнсний бүтээгдэхүүний импорт 1.7 сая ам.доллар буюу 10.0 хувиар буурчээ.
Импортоор нийлүүлсэн барааны нийт дүнд:
- машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 904.8 сая ам.доллар буюу 20.4 хувь,
- эрдэс бүтээгдэхүүн 807.6 сая ам.доллар буюу 18.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 647.4 сая ам.доллар буюу 80.2 хувь),
- мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 545.8 сая ам.доллар буюу 12.3 хувь,
- авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 735.4 сая ам.доллар буюу 16.6 хувь,
- үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 478.6 сая ам.доллар буюу 10.8 хувь,
- химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 304.3 сая ам. доллар буюу 6.9 хувийг тус тус эзэлжээ.
Эдгээр бүтээгдэхүүнд импортын нийт дүнгийн 85.2 хувь ногдож байна.