06-1.jpg
2021-09-01 12:46
Эрээн-Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл бүрэн шийдэгдээгүй бөгөөд Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ. “Уг боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг хөдөлж байна. Хэдий өдөрт нэг галт тэрэг гарч байгаа ч уг боомтод өдөрт ирэх чингэлгийн тоо их байгаа нь боомтын ачаалал буурахгүй байх гол шалтгаан болж байгаа аж. Одоогийн байдлаар […]

04.jpg
2021-09-01 09:49
Олборлох үйлдвэрийн ил тод байдал санаачилга / ОҮИТБС/-ын цахимд тайлагнах үүрэгтэй 2240 тусгай зөвшөөрөлтэй компаниас энэ оны зургадугаар сарын байдлаар тайлангаа ирүүлсэн 1419 компани байна. Энэ нийт компанийн 63.3 хувийг эзэлж байгаа аж. Ихэнх компани хайгуулийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн дагуу гурван жил тутамд сунгалт хийх ёстой. Зарим компани байгуулагдаагүй хэрнээ […]

02-131.jpg
2021-08-31 09:13
Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын […]

03-111.jpg
2021-08-30 16:27
Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ жолооч нараас коронавирусний шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд нүүрс тээврийг эхлүүлэхээр хоёр тал ярилцжээ. Учир нь коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргаад байсан юм. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс мэдээлэхдээ, “Монголоос 250 гаруй нүүрс тээврийн […]

04-87.jpg
2021-08-30 12:39
Замын-Үүд дэх хилийн боомтын Зөвлөл, гаалийн газрын мэдээллээр өнөөдөр улсын хилээр автозамаар 198 автомашин, өргөн төмөр замаар ачсан 88 вагон ачаа орж ирлээ. Энэ нь сүүлийн жил ачигдаагүй их хэмжээний, их тоотой ачаа хилээр орж ирж байна. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо тэр хэмжээнээс давж очжээ. […]

05-71.jpg
2021-08-28 09:57
Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна. Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж тэр хэмжээнд дөхөж очжээ. […]

01-139.jpg
2021-08-27 13:13
-Үйлдвэрийн районд Хятадын компаниуд газар авч, үйлдвэрээ байгуулж эхэлжээ-  Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр (2021.08.27) мэдээлэл хийлээ. Тус холбоо Төрийн буруу бодлогын уршгаар үндэсний барилгын материал үйлдвэрлэгч 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн гэдгийг мэдэгдлээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатарын хэмжээнд зөвхөн сайжруулсан шахмал түлшийг ашиглахаар болж, нийслэлийн агаарын чанарыг бүсэд шахмал түлшнээс бусад […]

04-79.jpg
2021-08-27 10:27
БНХАУ-ын Эрээн өртөөнөөс ачаагаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад тус өртөөний өргөн царигийн төмөр зам дээр вагонд ачаа ачиж тээвэрлүүлэх үйл ажиллагааны дараалал болон шаардагдах хугацааны мэдээллийг тайлбартайгаар хүргэж байна. Ковид-19 коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд авто замын боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо багасаж, БНХАУ-ын Эрээн хотод хүлээгдэх Монгол Улсын импортын ачаа […]

MAB-news-1024x683.jpg
2021-08-26 11:29
АТМ ашиглах нь бидний өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбарчилж өгдөг ч зарим эрсдэлийгдагуулж болзошгүй тул дараах санамжуудыг мөрдөн, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлээрэй. ATM-ааc өөрийн дансаар дамжуулан бусдад бэлэн мөнгө авч өгөхөөс татгалзах нь эрсдэлд орохгүй байх эхний алхам юм. Залилагчид таны дансыг ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэж мэдэх тул тэдэнд боломж бүү олгоорой. АТМ-аар гүйлгээ хийх, дансны […]

09-23.jpg
2021-08-26 10:15
Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлаыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээ гардуулав. Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си ББСБ” ХХК, “Инвескор хэтэвч” ББСБ” ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал ББСБ” ХХК-д төлбөрийн картын процессын зөвшөөрлийг “М” ХХК, “Гэрэг систем” ХХК-д тус тус олгов. Зөвшөөрлийг гардуулах үеэр […]