МҮХАҮТ дээр болсон “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд С.Амарсайхан 2022 онд хэрэгжүүлэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.
Ирэх онд:
- Аймаг, нийслэлд нэг их наяд төгрөгийн 342 төсөл арга хэмжээ зарлагдах юм байна
- Төрийн худалдан авах ажиллагааны газар нийт 591.5 тэрбум төгрөгийн 173 төсөл, хөтөлбөрийг өөрсдөө зарлаж байгаа.
- Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид буюу яам, тамгын газрууд, агентлаг болон бусад байгууллага нийт 1.4 их наяд төгрөгийн 202 төсөл, арга хэмжээ зарлагдах гэнэ.
Нийт дүнгээрээ 2022 онд улсын хэмжээнд гурван их наяд 90 тэрбум төгрөгийн (717 төсөл, хөтөлбөр) төсөв, хөрөнгө оруулалтын ажил зарлагдах юм байна.