147-2.jpg
2021-12-16 14:08
Өнөөдөр Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулжээ. Ингэснээр зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх, малчдын […]

01-32.jpg
2021-12-16 11:54
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд Худалдааны салбарын түүхэн баримтат кино, Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” марк, фото зургийн үзэсгэлэн, “Монголын худалдааны түүхийн сургамж” номын нээлт болж байна. Орчин цагийн худалдааны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан фото үзэсгэлэнгийн зургаас толилуулж байна.

88-9-1024x561.jpg
2021-12-16 11:13
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Ялангуяа халдварт цар тахлын хүнд үед улс орны хэрэгцээт ихэнх ачаа барааг төмөр замаар тээвэрлэж байгаа юм. УБТЗ-ын хамт олон 2021 оны 12 дугаар сарын 14-ны байдлаар 30,1 сая тонн ачаа тээвэрлэж 2020 […]

07-10.jpg
2021-12-16 08:40
Арилжааны банкуудын гаргасан чанаргүй зээл энэ оны арваннэгдүгээр сарын эцэст хоёр их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 39 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлжээ. Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд ипотекийн зээл олгодог билээ. Тэгвэл ипотекийн өрийн үлдэгдэл […]

65-2.jpg
2021-12-15 15:47
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хурал нь худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг […]

21-6.jpg
2021-12-15 14:30
Нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр шимтгэл төлсөн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын цалингийн мэдээллийг ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл хүргэв. НДШ төлөлтийн тайланд 2021 оны гуравдугаар улиралд 46 мянган ААН-ийн 712.5 мянган ажиллагч хамрагджээ. Тус ажилчдын сарын дундаж цалин 2021 оны гуравдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, […]

02-28.jpg
2021-12-15 09:22
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 546.572.564.38 төгрөгийн үнийн дүн бүхий 816.797 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC +14.76%), “Монгол нэхмэл” ХК (MNH+9.62%), болон “Монноос” ХК (MNS+8.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мон-Ит Булигаар” ХК (MBG-14.65%), “Гермес центр” ХК (HRM- 7.69%) болон “Женко тур бюро” ХК (JTB- […]

5e26b85fab002-810x434.jpeg
2021-12-15 08:21
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхнээс арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 4,636.5 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 565.1 мян.бар буюу 16 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 29-ний байдлаар 89847 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,417 тн, АИ-92 автобензин 37066 тн, ДТ 39646 […]

new_54d8bc1a8ae7b046d7583f698efa9fe8974d023c-1024x624.jpg
2021-12-14 15:51
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа  “Рио Тинто”, “Туркойз Хилл ресурсес” компаниас Монгол Улсын Засгийн газарт “Оюу толгой” төсөлтэй холбоотойгоор зарим зүйл заалтыг тусгасан захидлыг ирүүлсэн. Энэ асуудал дээр Засгийн газрын байрь суурь ямар байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрээр: “Гэрээ хэлэлцээр үргэлжилж буй тул зөвхөн захидлын хүрээнд асуудлуудыг танилцуулъя. Тодруулбал, Манай ажлын хэсгээс 34 […]