Гаалийн ерөнхий газар 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн импортын мэдээ гаргажээ. Энэ өдөр автобензин 7 мянган тонн, дизелийн түлш 4 мянган тонн импортлогдсон байна.
Оны эхнээс буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс өссөн дүнгээр 209,6 сая ам долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд автобензин 106.1 мянган тонн, дизелийн түлш 144.5 мянган тонн байна гэж тус газар мэдээлэв.