БНХАУ-д нийлүүлэх уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэж буй талаарх мэдээллийг УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан өглөө.
Монгол Улсаас БНХАУ руу экспортод гардаг байсан тодорхой нэр төрлийн ачаанд цар тахлын улмаас арваннэгдүгээр сарын 28-наас хориг тавигдсан. Үүнээс хойш уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр дээр 95 орчим мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдаад байв. Энэ асуудлыг шийдвэрлэхээр холбогдох төрийн байгууллагууд Хятадын талтай хамтран ажилласан.
Улмаар Хятадын талд хоёрдугаар сарын 11-нээс хойш 1,200 орчим вагоноор 85 орчим мянган тонн зэсийн баяжмалыг хүлээлгэн өгч, хуучин хуримтлагдсан байсан баяжмалуудыг үндсэндээ зөөж дууссан.
Нүүрс тээврийн тухайд тээвэрлэлт хүндрэлтэй хэвээр байна. Хятадын тал зөвхөн open top буюу дээвэр нь задгай чингэлэгт ачсан нүүрсийг л хүлээн авч байгаа. Харин хориг тавихаас өмнө задгай 1,200 вагонд нүүрс ачсан байсан. Үүний 350 вагоныг нь хүлээлгэж өгсөн. Нүүрстэй 850 вагон арваннэгдүгээр сарын 28-наас хойш зогсож байгаа аж.