0102-4.jpg

2017-03-09 10:00
ХЗДХ-ын сайд С.Бямбацогт өнөөдөр ХХЕГ-т очиж Монгол Улсын Хилийн тухай хуулийн эх хувийг гардуулах юм байна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчийн нийгмийн асуудлаар нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Иймээс […]

0103-1.jpg

2017-03-08 14:23
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилохоор болсон байна. Дэд сайдаар ажиллаж  байсан Х.Бадамсүрэн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон тул энэ албан тушаал эзгүй байсан юм. Дэд сайдад Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун өрсөлдсөн ч Удирдах зөвлөлийн гишүүд Д.Загджавыг дэмжсэн байна. МАН-ын […]

04-2.jpg

2017-03-07 20:52
Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр/2017.03.07/ болсон байна. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, судалгаа хийж буй юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан төлөөллөөс өгсөн мэдээллээр тус ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд […]

02-6.jpg

2017-03-07 20:47
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” баярын арга хэмжээ өнөөдөр (2017.03.07) Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Ундармаа санаачилж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эмэгтэй гишүүд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Баярын арга хэмжээнд оролцсон […]

0201.jpg

2017-03-07 18:10
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг. Сонгуулийн тойргийн хороо зургаан […]

01-8.jpg

2017-03-07 18:06
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, -Уудам эх орны минь өнцөг булан бүрт […]

1101.jpg

2017-03-07 17:46
Өмнөговь аймагт “мими” гэх мансууруулах төрлийн эд харанга дэлдэж эхэлжээ. Хүний биед нэг төрлийн сэргээш болж, нойр хүрэх, ядарсан эсэхээ мэдрэхээ больдог энэ эдийг Хятадаас Өмнөговь руу тээвэр хийдэг хятад жолооч нар хилээр оруулж ирж хэрэглэдэг байсан бол одоо монгол жолооч нар хэрэглэдэг болж, замын хоолны газар, сум тэр ч бүү хэл аймгийн төвийн айлууд […]

0101-6.jpg

2017-03-07 17:32
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Батбаярыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих саналыг хэлэлцээд түүний биеийн байдлыг харгалзан прокурорын саналыг түдгэлзүүлэн суллах шийдвэрийг гаргалаа. Хөгжлийн банкинд байршиж байсан бондын хөрөнгийг хяналтгүй захиран зарцуулсан хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн […]

01-7.jpg

2017-03-07 16:01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын 600 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Эмэгтэйчүүд эрхийн манаанд” чуулга уулзалт өнөөдөр Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд боллоо. с Энэхүү арга хэмжээг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монголчууд бид эртнээс нааш эмэгтэй хүнийг хүндлэх, эх хүнийг эрхэмлэн дээдлэх үзэл сургаалаар хүмүүжиж, үйлс заяагаа тэгшилж ирсэн түүхтэй. Алдрай үрсээ, амраг ханиа, уугуул […]

02-3-1.jpg

2017-03-07 15:51
Москва дахь Монголын Засгийн газрын мэдлийн байранд казино ажиллуулж байсан гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан. Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга “Казино ажиллуулж байсан гэх барилга нь 1965 оны есдүгээр сард ашиглалтад орсон. 40 гаруй жилийн турш ЭСЯ-ны ажилтны орон сууц, Худалдааны төлөөлөгчийн газрын […]