ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүхэд эхэллээ. Г.Дэнзэнг АТГ эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” ХХК-ыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан хэрэгт сэжигтнээр татан гэрт нь болон ажлынх нь өрөөнд нэгжлэг хийх үед ажлын өрөөнөөс нь 19500 евро, хоёр сая төгрөг, 300 доллар бэлнээр гарч ирсэн байна. Нэгжлэг хийх өдөр еврогийн ханш 2400 төгрөгтэй тэнцэж байсан бол ам.доллар 2000 төгрөг байжээ. АТГ нийт мөнгийг 49 сая 400 мянган төгрөг гэж үнэлсэн аж.
Мөн өдөр тус өрөөний ханын шкабанд нэгжлэг хийж Г.Дэнзэнгийн эхнэр болох “Говь повер” ХХК-ын захирал Г.Уянгын баруун дээд булангаас нь хайчилсан иргэний үнэмлэх, Г.Дэнзэн болон Г.Уянга нарын гэрлэлтийн гэрчилгээ олсон байна.
Үйл явдлыг эргэн сануулахад ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай байсан “Говь повер” компани нэг өдрийн дотор тэрбум төгрөгийн дүрмийн сантай болж, долоо хоногийн дараа 17 тэрбумын ялагчаар тодорч, Эрдэнэс-Тавантолгойн тендерт ялсан Г.Уянга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр. Г.Дэнзэн нь “Эрдэнэс-Тавантолгойн” ТУЗ-ийн дарга. Энэ хоёр хүн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай садан төрлийн холбоотой талаар дуулиан дэгдмэгц УБЕГ-ынхан нэг өдрийн дотор Г.Уянгыг Ч.Уянга болгон сольсон талаар 2013 онд хэвлэлүүд мэдээлж байсан бил