bayar.jpg

2017-07-18 10:27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулга тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Түүнд одоо өөрийн баг буюу Ерөнхийлөгчийн Тамгын Газрыг бүрдүүлэх ажил давын өмнө тулгамдаж буй юм.  Мөн өөрийн хөтөлбөрийг биелүүлэх амаргүй агаад цаг хугацаа шаардсан ажил ч хүлээгдэж буй билээ. Тэгвэл үүнээс гадна нэгэн дуулиантай ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ойрын үед […]

gantulga-1.jpg

2017-07-18 10:10
Саяхан УИХ-ын гишүүн Д.Гантулга Монгол Улсын УИХ-ын алтан соёмбот индэр дээрээс мэдээлэл хийвэй. Тэр мэдээлэл нь үнэндээ ичмээр. Ард түмний дунд улаан махны хэрэг хэмээн цээрлэгдэн хэлэгддэг хүчинтэй холбоотой дэгдээд байгаа мэдээ сэлтэд хариулт өгч, уг хэргийг хийсэн, хийгээгүй талаар байр сууриа илэрхийлсэн юм. Төрийн ажил өрнөдөг энэ газраас ийм сэдвээр мэдээлэл хийсэн нь маш […]

Оошимаа.jpg

2017-07-18 09:50
Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима өнөөдөр манай улсад айлчилна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзах юм. Уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох аж. Монгол Улсын Их Хурлын дарга […]

Battulga-19.jpg

2017-07-17 09:46
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон юм. Наадмын амралт дуусаж ажил цуглахаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдож ажилдаа орох юм. Шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д […]

Battulga-18.jpg

2017-07-16 12:42
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 20 гаруй хүний хамт  Төв аймгийн Батсүмбэр сумыг зорилоо. Улсын хэмжээнд гарч буй 22 түймрийн тав нь тус суманд гарч байна. Өнөөдрийн байдлаар нэг түймэр  цурманд оруулжээ.

battulgal.jpg

2017-07-15 15:28
Улсын хэмжээнд гарсан 10 түймрийг унтраахаар Онцгой байдлын 374 албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраахад хүндрэлтэй байгааг ОБЕГ мэдээлэв. Энэ асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай утсаар ярилцаж, ажлын явцын талаар мэдээлэл солилцжээ. Гал сөнөөгчдөд уулын оройд гарсан түймрийг унтраах техник шаардлагатай байгаа тул ой, хээрийн түймрийг унтраахад цаг алдаж байгаа аж.  

battulga-5.jpg

2017-07-15 14:55
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил цуглахаар зөвлөхүүдээ томилно. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш  УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаар томилоод буй. Тэгвэл  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг Гадаад бодлогын зөвлөхөөр томилох хувилбар наадмын өдрүүдэд өөрчлөгдсөн гэж хүмүүс ярьж эхэлжээ. Мөн БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилох сурагтай.

Battulga.jpg

2017-07-14 10:29
Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Төрийн тусгай хамгаалалттай Их Тэнгэрийн аман дахь харшид амьдардаг. Энэ уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга эвдэх бололтой. Тэрбээр Төв шуудангийн урд байрлах Ю.Цэдэнбал даргын байшинд амьдарч, Төрийн ордон ойрхон тул ажилдаа алхаж очиж байх шийдвэр гаргасан сурагтай.

ooshima.jpg

2017-07-13 20:29
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад 2017 оны долдугаар сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон […]