МАН-ын Бага хурлын болон анхан шатны зарим Үүрүүдийн дарга, гишүүд “Тусгаар тогтнолын ордон”-ы гадаа суулт хийж байна. Хоёр дахь өдрөө эсэргүүцлээ илэрхийлж буй гишүүд намынхаа эв нэгдлийг хангаж, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байгаа аж. Тэд намын дотоод асуудлаа нийгэмд цацаж талцаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.