Монгол эмэгтэйг Эрээн дэх дэлгүүрийн хятад эзэн 100 юанаас болж зоджээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа энэ үед Эрээн хотыг зорих монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн иргэд гэмт хэрэгт өртөх, хохирогч болох тохиолдол гарах болжээ.

Энэ сарын 18-нд тус хотод байрлах “Жу гуайн хоёр юанийн өдөр тутмын бараа” нэртэй дэлгүүрийн худалдагч хятад эр монгол эмэгтэйг 100 юанаас болж зодсон байна. Дархан хотын харъяат Т гэх хохирогч бүсгүй  дүүгийн хамт тус дэлгүүрээр үйлчлүүлж явахдаа үүдэнд нь 100 юанаа унагасан байжээ. Гээсэн мөнгөө авах гэтэл дэлгүүрийн эзэн  “Манай дэлгүүрт унасан миний мөнгийг чи авах гэлээ” гэж хэл ам хийн биед нь халдсан аж.

Энэ үед монголчууд таарч эмэгтэйчүүдийг аварсан нь хохирогчдыг хүнд байдлаас аварсан байна. Цагдаа нарыг очиход дэлгүүрийн эзэн Монгол эмэгтэйг 600 юань хулгайлсан гэж гүтгэсэн аж. Дэлгүүрийн камерт үлдсэн бичлэгийг шүүж эмэгтэйг буруугүй болохыг нь тогтоожээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн