Улс төр

УИХ-ын гишүүн Д.Гантулга хэргээс мултарч чадахааргүй боллоо

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгыг “УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой” гэх байр суурийг илэрхийлэв

Өнгөрсөн зургаадугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож дуулиан тарьсан. Энэ асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа олон нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан юм.

Тухайн үед хохирогчийн талаас Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж хэргийг хариуцсан байцаагч Түвшинжаргал хохирогчийн гэрээс нотлох баримтыг авсан ч нэг хоногийн дараа тус дүүргийн прокурор Батбаяр хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр хохирогчдод хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа ийн тайлбарлажээ.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд уг хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичгийг Ч.Саранзаяад өгсөн аж.Тэгвэл бүтэн хоёр сар гаруй хугацаанд олны анхаарлыг татаад байсан эл хэргийг өчигдрөөс эхлэн УЕПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж дахин шалгах даалгаврыг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст өглөө. Өөрөөр хэлбэл, дээрх газарт хохирогчийн талаас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа албан бичгээр уламжилсан нь энэ аж.

Ямартай ч тус газраас Д.Гантулга гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан гэсэн үг. Уг нь хохирогчийн талаас эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримтыг цагдаа болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргаж өгсөн ч тэд нотлох баримтыг устгасан хэмээн мэдэгдэж АТГ-т шалгуулах болсон юм.

Энэ талаар хуульч М.Ичинноров “Энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ.

Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Д. Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээж байсан юм.

Тэгэхээр Д.Гантулгыг хүчин хийсэн үү үгүй юу гэдгийг дахин шалгаж түүний гэм буруутай эсэхийг тогтооно гэсэн үг. Хэдийгээр хууль хяналтын байгууллага Д.Гантулгыг шалгах үүрэг авсан ч түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг айхавтар том саад бий. Тиймээс цагдаа, прокурор, шүүхийнхэн түүнийг шалгахын тулд эхлээд УИХ-ын даргад хүсэлт гаргана.

Үүний дараа УИХ-ын Ёс зүй дэд хорооноос Д.Гантулга гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэж байж энэ ажиллагаа цааш явах боломжтой байдаг байна. Угтаа бол дээрх Ёс зүйн дэд хорооноос Д.Гантулгын бүрэн эрхийг түр болон бүр түдгэлзүүлсэн тохиолдолд хуулийнхан албадан баривчлах, ял оноох боломж нь бүрддэг байна.

Тэгэхээр түүний УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг бүр түдгэлзүүлэх үү, түр түдгэлзүүлэх үү гэдэг шийдвэрийг Ёс зүйн дэд хорооноос тун удахгүй гаргах бололтой. Түүнчлэн Д.Гантулгын хуурай ах гэгддэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ түүнийг “УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн.

Түүний энэхүү байр суурь нийгэмд нэлээн жин дарж Д.Гантулгыг УИХ-ын гишүүний халдашгүй эрхээс нь түр биш, бүр түдгэлзүүлж огцруулах ёстой гэдгийг олон нийт илэрхийлж эхэллээ. Ямартай ч одоогоор УИХ-ын нэр бүхий зарим гишүүд Д.Гантулгыг огцруулахаар Ёс зүйн дэд хороондоо хүсэлт тавихаар зэхэж байгаа тухайг баттай эх сурвалж мэдээлж байсан юм.

Мөн энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой анхаарал хандуулж буй учраас Д.Гантулга хэргээс мултарч чадахааргүй нөхцөл ч бүрдээд байгаа аж. Хамгийн гол нь өнөөдөр Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа учраас түүнийг гэм буруутай гэж хэлэхэд арай эрт. Учир нь дээрх хэргийг үйлдсэн гэдгийг хохирогчийн талаас мэдээлж буй болохоос бус хуулийнхан нотлох баримтаар тогтоосон зүйл нэгээхэн ч үгүй билээ.’

ugluunuu_sonin_logo-1 УИХ-ын гишүүн Д.Гантулга хэргээс мултарч чадахааргүй боллоо
Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

8 Сэтгэгдэлтэй

  1. За даа баларах нь ч баларлаа даа хе. АСА аваргын хэлдгээр аятайхан зохицуулчихаж болоогуй юм уу? Одоо ч Монголд байх нуургуй боллоо доо.

  2. Бага залуу юм болохоор нь “Охин эргүүллээ” гэж УИХ-аас гаргаад Нөхөн сонгуульд орох гэж байгаа царай нь энэ. Хэн нэр дэвшихийг нь хараарай. Хор найруулагч өөрөө нэр дэвшинэ Хэн байхыг нь харцгаагаарай

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close