Өнөөдөр (2017.08.25) Монголын залуучуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “ Эерэг амьдарцгаая залуучуудаа” форум уулзалтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх зорилготой юм. Мөн залууст зориулж анх удаа Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгуулжээ.
Манай улс залуучуудын өдрийг 1991 оноос хойш 26 дахь жилдэээ тэмдэглэж байна.