Таван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр гацаанд оржээ. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээр төлөх вэ гэдэг асуудлын талаар хэлэлцээ хийж байсан нь улс төрд үүссэн нөхцөл байдлаас болж саармагжсан байна.
Ирэх онд Монгол Улс Чингис бондын эргэн төлөлт болох 500 сая ам.доллараас гадна “Дим сан” бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.долларын төлбөр хийх үүрэг хүлээсэн байжээ. Чингис бондын эргэн төлөлтийн асуудал гацаанд орсон нь өрийн дарамт хаяанд ирсэнтэй адил хэрэг юм.
1 comment
4н том компани авсан эзэнтэй шүүдээ яагаад ард түмэн (төсвийн мөнгөөр) төлөх ёстой вэ? Бид дахиад хохирхуу