hbdh1.jpg

2019-01-10 11:19
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан боловч УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт байсан тул түүнийг иртэл хуралдааныг хойшлуулах шаардлагатай болсон юм. Учир нь УИХ-ын гишүүн байхгүй үед тухайн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх боломжгүй аж. Харин Г.Солтан гишүүн өнөөдөр орон нутгаас ирсэн тул Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Өчигдөр УИХ-ын нэр бүхий гурван […]

ordon-1.jpg

2019-01-10 11:02
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах, УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Тус намын бүлэг тогтоолын төсөлдөө гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тус бүлгээс УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ыг тараах төсөл бүхий гишүүдийн гарын үсгээ зурах самбарыг байршуулжээ. Самбарт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурсан байна. УИХ-ын бусад гишүүд гарын […]

garamgaibaatar-batbayar.jpg

2019-01-10 10:52
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг АТГ-аас шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Отгонбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Онон, Н.Батбаяр нарт холбогдох хэрэг ирсэн байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.10/ урьдчилсан хэлэлцүүлэг нь болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг тодорхой болгох аж. Хэргийг сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг […]

hbdh.jpg

2019-01-10 10:16
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр (2019.01.09) хуралдаж, Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн юм. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийг шалгахад халдашгүй эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэдгийг хэлсэн юм. Ингээд дөрвөн гишүүнийг нэг […]

huch.jpg

2019-01-10 09:50
Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү. Түүнийг ЖДҮ-гийн хулгай гэх дуулиант хэргийн загалмайлсан эцэг гэж хэвлэлийнхэн онцолж байна. Учир нь У.Отгонбаяр нь 2006 оноос хойш тасралтгүй арван жил ЖДҮ сангийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. Улс төрийн нөхцөл байдлын хувьд У.Хүрэлсүх сайд ЖДҮ-гийн хэрэг хэмээх энэхүү […]

02-6.jpg

2019-01-10 09:28
Улсын ерөнхий прокуророос уржигдар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Хуульд зааснаар УИХ уг асуудлыг 48 цагийн дотор шийдвэрлэх учиртай. Эхлээд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж улмаар Байнгын хороо, чуулганы хуралдаан гэсэн дарааллаар асуудал эцэслэгдэнэ. Уг дэд […]

tbbh.jpg

2019-01-09 18:07
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.01.09) хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын […]

3-6.jpg

2019-01-09 13:44
Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто […]

111-2.jpg

2019-01-09 13:32
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим томилгоог хийжээ. Хууль зүйн дэд сайдаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна. Г.Элбэгсайхан нь ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гаргажээ.