Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40 800 орчим албан тушаалтнаас энэ сарын 22-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 15 100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлжээ.
ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх 2018 оны хуулийн хугацаанд улсын хэмжээнд нийт 40067 мэдүүлэг гаргагч мэдүүлж, 4 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 2 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй буюу гаргахаас татгалзсан дүнтэй байна.
ХАСХОМ гаргасан албан тушаалтнуудын тоон үзүүлэлт
2018 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 10381 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.
Хянан шалгасан урьдчилсан мэдүүлэг
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар албан тушаалд томилогдсон өдрөөс хойш мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй 197, ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 14, ХАСУМ-ийн хяналт шалгалтаар давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 2, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн 38, нийт 251 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
Хариуцлага тооцуулсан байдал /шалгалтын төрлөөр/
Тэгвэл энэ жил АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас энэ сарын 22-ны өдрийн байдлаар УИХ-ын гишүүн 2, Засгийн газрын гишүүн 2, яамдын Төрийн нарийн бичгийн дарга 1, агентлагийн дарга 1, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 9, бусад 7, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.