-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2019.01.25) Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар ханд Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардууллаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөв болон гадаадын хандив тусламжийн хүрээнд зарцуулсан ч агаарын бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс улсын мөнгийг үрэн таран хийсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч хүсчээ.
2008 оноос улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна. ТЭЦ-2 дээр гэхэд 18 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулсан мөртлөө 1 кг ч түлш гаргаагүй.
УЕП М.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн албан бичгийг хүлээж авах үеэр “2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. 2008-2017 оны хооронд улсын төсвөөс 129.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 30 тэрбум төгрөг, олон улсын байгууллагаас 100 гаруй сая ам.доллар авч зарцуулсан байдаг юм байна” гэсэн юм.
2 comments
Зөв одоол ЕРӨНХИЙЛӨГЧ маань ажиллах нь дээ дэмжиж байна.амжил хүсье.
Ter altanhuyg nertei altantsetseg lav deelee numurnu duu