Венеусэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, өөрчлөлтөд бэлэн байхыг ард түмэндээ уриалаад буй юм. Уг дуулиант мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг тус улсын албан ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тэгвэл “Трампын цагаа олоогүй мэдэгдэл Венеусэлийг хоёр хувааж, хямрал руу түлхэж байна” гэж ОХУ-ын эрх баригчид үзэж, АНУ-ыг Венеусэлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Хууль ёсоор сонгогдоогүй нэгнийг Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөх эрх аль ч улсад байх ёсгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдэл хууль бус. Тиймээс нэн даруй улсын дотоод асуудалд хошуу дүрэхгүй, байдлыг бусдын адил хөндлөнгөөс ажиглахыг уриалж байна. ОХУ уг анхааруулгыг зөвхөн АНУ бус дэлхийн бусад анхааруулж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лаврод уламжлав. Сири болон Туркийн эрх баригчид ч мөн ОХУ-тай ижил байр сууриа илэрхийлжээ. АНУ-аас гадна Өмнөд Америкийн Бразил, Колумби, Перу, Аргентин, Эквадор, Парагвай улсын Ерөнхийлөгч нар Гуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.