Монгол үндэсний бөхийн холбооны маргаан дагуулсан асуудал энэ лхагва гарагт шийдэгдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг хуралдаж, “Их Эе”-ийг ирэх хоёрдугаар сарын 20-нд хуралдуулахаар болсон юм.Энэ ням гаригт бөхийн барилдаан зохион байгуулахаар ажиллаж байгаа тухай Монголын Үндэсний бөхийн холбооны Нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар онцлов. Мөн цаашдаа уламжлал болсон бөхийн барилдаанууд зохиогдох юм байна.