Америк хүү Танишк Абраам 11 насандаа коллеж төгсөв. Aмерикийн Сакраментогийн ” River College ” их сургуулийн гурван диплом гардан авсан хүү математик, шинжлэх ухаан , гадаад хэлээр төгссөн байна. Абраам Twitter хуудсандаа анхны алхам минь тавигдлаа. Сонирхолтой мэдрэмж төрөхийг бас мэдэрсэн . Хэрвээ одооноос эхлэн миний мөрөөддөг бүхэн төлөвлөгөөний дагуу явагддаг бол эмнэлгийн шинжлэх ухааны чиглэлээр Нобелын шагналт Америкийн ерөнхийлөгч болохыг хүсч байна хэмээжээ.
Одоо бакалаврын зэрэгтэй. Хүүгийн ээж сургууль төгссний дараа ” Бид нэг гэр бүл байсан бол одоо нэг багийнхан боллоо” гэжээ. Абраам 2014 онд ахлах сургуулиа төгсгөхөд Америкийн ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэж мэндчилгээ хүргэсэн байна. Абраам хүү 7 настай оюутан болоход үеийн хүүхдүүд дөнгөж бага сургуулийн нэгдүгээр ангид орж байсан аж. Тэрээр бага дунд ахлах сургуулийнхаа анги төгсөх шалгалтуудыг албан ёсоор өгсөөр их сургуульд орж суралцсан байна.
Сайхан Уул