mergen.jpg

2019-10-28 15:48
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Уг хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн шүүгдэгчийг өмгөөлж 13 өмгөөлөгч ажиллаж байна. Өмгөөлөгч Б.Мэргэн: -Өмгөөлөгчид шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг зөвшөөрдөг учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Ингэхдээ тодорхой хязгаартай […]

man.jpg

2019-10-28 14:36
УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдах байсан ч өнөөдөр хуралдсангүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал дээр ажлын хэсэг зөвшилцөж байгаа бөгөөд үүний дараа МАН-ын бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргах аж.

012-1.jpg

2019-10-28 14:17
УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдөр /2019.10.28/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон 2020 оны улсын төсвийг авч хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өөрөө батална. Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд […]

09-1.jpg

2019-10-28 13:53
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг Авлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Авлигатай тэмцэх газраас энэ талаар “Д.Тогтохсүрэн нь 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Уг […]

namiin-buleg-zuvlul.jpg

2019-10-28 11:26
УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл, ШИНЭ намын зөвлөл хуваарийн дагуу өнөөдөр хуралдана. Мөн Засгийн газар болон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг […]

uih-3.jpg

2019-10-28 10:36
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар өнгөрөгч Баасан гарагт хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Хаянхярваа гишүүн танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Үндсэн хуульд […]

02-19.jpg

2019-10-26 12:08
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм. Дэлхийн олон улс орон […]

uih-2.jpg

2019-10-25 15:58
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.25) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 […]

13-18.jpg

2019-10-25 13:25
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин олон удаа парламентад сууж буй туршлагатай гишүүн, сайд бас ахмадуудын нэг.  Гэвч тэрбээр чуулганы хуралдаан дээр өөрийнх нь хуулийг хэлэлцсэнгүй хэмээн сайд нарынхаа картыг сугалж, гишүүдийг “дарамталсан” ёс зүйгүй үйлдэл гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дуудагдсан юм. Түүнийг ийн үйлдэл гаргасныг УИХ-ын дарга Ёс зүйн дэд хороны хуралдаанаар авч […]

10-19.jpg

2019-10-25 11:32
-Дээрх саналуудыг Монголын мянга мянган эмч нарын төлөөлөл хуран цугласан их хурлын индрээс энэхүү илгээлтээр дамжуулан салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож байгааг хүлээн авч, ажил хэрэг болгохыг чиглэл болгож байна- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эмч нарын VI их хурал” болж байгаатай холбогдуулан хуралд оролцогчдод илгээлт хүргүүлж, зарим төсөл, хөтөлбөрийг салбарын сайд, […]