Байнгын хороогоор Байгаль орчны багц хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн хооронд хийдэл, зөрчил, давхардал байдаг талаар ярьсан юм. Тэрбээр “Хуулийн хооронд хийдэл их байдаг. Засгийн газраас орж ирж байгаа хуулиуд заримдаа их чанар муутай орж ирээд ажлын хэсэг байгуулагдаад танигдахын аргагүй болгочихдог. Нөгөө талаасаа орж ирж байгаа ажлын хэсэг, гишүүд их хурал дээр янз янзын санал гаргаад уялдааг нь мэдэхгүй энэ хуулиуд их хачин болчхоод байгаа юм.
Хуулиудын хооронд 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэг бий. Ингэхээр чинь яаж энэ хуулиуд хэрэгжих вэ? Засгийн газар оруулж ирж байгаа хуулиудаа маш сайн анхаарах ёстой” гэсэн юм.
Н.Батаа