Сүхбаатарын Цэрмаа гэх бүсгүй энэ сарын 18-ны өдөр АНУ-аас Нигери улс руу онгоцонд зорчиж явсан хүний амь аварсан юм.
Тодруулбал, онгоцны арын хэсэгт зорчиж явсан 77 настай Нигери гаралтай Америк иргэн ухаан алдахад нь онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч мэргэжилтэй зорчигч байвал яаралтай туслахыг хүсэх үед Цэрмаа ухаан алдсан иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Энэ талаар С.Цэрмаа хэлэхдээ “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм зүйл тохиолдоно гэж ер бодож явсангүй.
Нигер гаралтай Америкийн 77 настай буурайд дахин амьдрал бэлэглэсэндээ миний бие их баяртай байна. Эл ахмад настан нь уугуул эх нутагтаа зочлох замдаа онгоцонд ухаангүй болоход түүний өвгөн нь хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны арын хэсэгт ирээч гэсэн дуудлагаар цаг алдалгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа, мөн ерөөлийг үг ч бусдаас харамгүй сонслоо. Багш нартаа талархая хэмээн хэлсэн бөгөөд түүнд “United air”-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” байна.