УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа гэнэ. Ийм шалтгаан дурдсан тогтоолыг Шүүхийн Ерөнхий зөвлөл үйлдэж Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ШЕЗ-ийн хүсэлтийн дагуу Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
Ц.Зоригт нь 2010 оны арваннэгдүгээр сарын 5-наас 2019 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байсан юм.
Мөн ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын шийдвэрээр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Б.Сарантуяа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад 2017 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм. Түүнээс хойш тухайн үеийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржтой гэрээ байгуулан Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч гэх албан тушаал хашиж байсан билээ.
2 comments
erunhii shuugchees zugeer shuugch hiij bgaad chuluulugduj bgaan bishuu
zorigt bish zorig