УИХ-ын эрхэм гишүүд бүгд л өөрсдийгөө “энэ дэлхийд байхгүй шударга хүн” мэтээр аяглах нь бий. УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан гээд цэнхэр дэлгэцээр дүрс нь гарч, дуу хоолой нь сонсогдох агшин бүрт тэд “эх орныхоо төлөө шаналагч, шударга ёсыг эрэлхийлэгч” болон хувирдаг. Монголын парламентад төдийгөөс өдийг хүртэл нэг л “шудрага гишүүн” байсан нь Ц.Нямдорж, одоо ч шударгаараа л байгаа. Гэвч нас тогтож, нам суух нас нь болсон ч эх орон, ард олныхоо төлөө шударга ёсыг эрж, хайсаар яваа Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн Г.Болорчулуун заамдсан байх юм. Энэ тухай төрийн ордноор нэг яриа.
Өчигдөр УИХ дахь МАН-ын хуралдааны үеэр дээрх үйл явдал болсон байна. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтэд “гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах ” тухай заасныг Ц.Нямдорж эсэргүүцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ц.Нямдорж Рио Тинто”-гийн талд байнга зогсдог, өмнө нь газрын тосны хуулийг өөрчлөх гэхэд мөн гадаадынханы эрх ашгийг хамгаалсан, улаан хамгаалагч ” хэмээн шүүмжилсэн байна. Түүний шүүмжлэлийн хариуг Ц.Нямдорж сайд “Хөдөөний чи юугаа мэддэг юм” гэж хэлсэн аж.
Энэ мэтээр хоёр гишүүний маргаан ширүүсч, хэрүүл болж, эцэстээ Х.Болорчулуун уурлаж , Ц.Нямдорж сайдын хоолойг нь боожээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр Оюу толгойн муу гэрээний улаан хамгаалагч, хамгийн шударга дүр эсгэж, Засгийн газарт 20 гаруй жил сайд хийж байгаа этгээдтэй Оюу толгойн гэрээг илт хамгаалж хаацайлан давшлахад нь тэвчсэнгүй, маргалдаж багагүй нервтлээ.
Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз мэт нөхдийг төрөөс зайлуулагдаж гэмээнэ, Монголчуудын хүсэн хүлээсэн шударга ёс, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, Монгол ялах буй за. Оюу толгой болон Дубайн нэмэлт гэрээ бол төрд байгаа авлигач, оффшорч нарын шилдэг бүтээл, загалмайлсан үр могой нь мөн.
Харин энэ өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс #Дубайн Гэрээг Монгол Улсын эрх ашгийг хохироосон хууль бус гэрээ /акт/болохыг тогтоосон нь сэтгэл тайвшруулах гэгээлэг мэдээ байлаа” хэмээжээ.
Н.Батаа
1 comment
Ням Дорж авилгал дуртай ганцбаригдднүй авилгалч