son-1024x683.jpg
2020-08-31 10:41
Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг, гишүүнээр Ж.Болд, Э.Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн […]

wsynjk_7R1A0018_x974.jpg
2020-08-31 10:00
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамадаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах боломж, чиглэлүүдийн талаар санал солилцсон юм. Мобиком корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Тацуяа Хамада: “Юуны өмнө тантай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдгаа хэлмээр байна. Өнөөдөр бид Байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийгмийн хариуцлагын […]

a98b66c2-8072-4ef0-88a9-e72106ccf167-1024x683.jpg
2020-08-29 10:30
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн билээ. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай […]

0683c8991aeaefcc870198776f4e9b8d_x3.jpg
2020-08-28 16:08
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 12 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын […]

4f8a78e6daf49dbc5c2953d04153e14a_x3.jpg
2020-08-28 15:13
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын даргаас найруулга болон холбогдох хууль, тогтоолын […]

8c7c3e71f995f548b37ea38c495906a3_x3.jpg
2020-08-28 15:07
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар 106 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, Н.Энхболд, Л.Энх-Амгалан нар зарчмын […]

118173849_3223474901022534_6354107954933445556_n.jpg
2020-08-28 14:34
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, олон улсын ЭКСПО-д хамтарч оролцох зэрэг асуудлаар санал солилцлоо. МҮХАҮТ нь 2019 оны эцсээр Монголын ААН-ийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахаар цахим худалдааны платформыг албан ёсоор эхлүүлж, 2020 оны  нэгдүгээр сард эхний ачилтыг хийсэн ч цар тахлын улмаас […]

ibb1dinp.jpg
2020-08-28 12:26
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр (2020.08.28) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Хаяаши Шиничиро үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг […]

yag-2.jpg
2020-08-28 11:34
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа […]

unnamed-7-4.jpg
2020-08-28 10:08
УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороод өнөөдөр хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэнэ. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг 09.00 цагт хуралдах тов гаргасан байна. Харин Байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар […]