Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд тухайн мэдээллээ УИХ-д хүргүүлжээ. Энэхүү мэдээллээс өнгөрсөн хугацаанд манай улс цар талаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэчнээн төгрөг зарцуулаад байгааг танилцуулъя.
Төсвийн тодотголоор гамшгийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангахад:
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 1.2 тэрбум төгрөг;
- Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт 2.8 тэрбум төгрөг;
- Гаалийн ерөнхий газарт 2.2 тэрбум төгрөг, нийт 6.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
Эрүүл мэндийн салбарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зориулалтаар:
- Хувийн хамгаалах хэрэгсэл, эм-55.8 тэрбум төгрөг;
- Эрүүл мэндийн дэмжих төв-8.4 тэрбум төгрөг;
- Лабораторийн шинжилгээ-6.8 тэрбум төгрөг, нийт 71.0 тэрбум төгрөг.
Түүнчлэн:
- Улирлын томуугийн болон коронавирусийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөг;
- Цэргийн төв эмнэлэгт 8 тэрбум төгрөг;
- Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 0.2 тэрбум төгрөг;
- Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сэргээн засахтөвд 1.1. тэрбум төгрөг;
- ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнуудын илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс, ар гэрт олгох дэмжлэг 10.1 тэрбум төгрөг;
- Сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 5.9 тэрбум төгрөг, нийт 118.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.