Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах байсан ч УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас хуралдахгүй ажээ.
Учир нь 30 гишүүн хөдөө орон нутагт томилолттой байгаа гэнэ. Уг нь их хурлын үйл ажиллагаа хуралдах боломжгүй болбол Их хурлын дарга захирамж гаргаж түр завсарлуулдаг. Гэтэл УИХ-ын дарга захирамж гаргаагүй байна.
Хэдийгээр арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны төсвөө батлах хуулийн хугацаатай ч одоогийн байдлаар гишүүд нь орон нутгийн сонгуулийн ажлаар явсан байна.
Л.Баяр