Энэ сардаа багтаж эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй 3000 орчим иргэнээ татан авна

2020-10-12 14:551min0
covid_2020090401-ov0jkm30rhecqje92m2ty6ahm6mzeritfclttdyuw8

Энэ сард манай улс 11 удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Уг 11 нислэгийн долоог нь Солонгосын нийслэл Сөүл хот руу үйлдэх юм. Энэ хүрээнд өнөөдөр Солонгос Сөүл хот руу хоёр дахь нислэгээ үйлдэх бөгөөд нислэгээр БНСУ-аас яаралтай ирэх хүсэлтэй иргэдийг авчрах юм.

Энэ сардаа багтаж эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй 3000 орчим хүн байгаа аж. Түүний 2500 нь БНСУ-д байгаа хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Тиймээс энэ сард Солонгос руу 7 нислэг үйлдэж, яаралтай ирэх хүсэлтэй иргэдээ авчрахаар болсон юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй