Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад аравдугаар сарын 9-10-ны өдөр айлчиллаа. Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээрийн талаар тоймлон хүргэе.
-Япон Улсын Засгийн Монгол Улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр
-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сүга-гийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгааг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Харинуд нь
-Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив.
–2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.
-Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Бүс нутгийн стратегийн түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон дипломат харилцааны 50 жилийн ой болох гэж байхад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чамлалттай түвшинд байна гэлээ. Иймээс 2015 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байгааг онцолж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.
Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааг зээл, тусламжаас илүүтэйгээр хамтарсан бизнес, түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэх, ингэхдээ япон технологийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран бүтээгдэхүүнээ хоёрдогч, гуравдагч зах зээлд гаргах, Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын болон хоёр орны эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллах талаар санал солилцов.
-Хариуд нь
Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд нь монгол орны уудам тал нутаг шиг өргөн цар хүрээтэй байна хэмээн дүгнэж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ төвшинд гаргахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
–Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух монгол иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав.
–Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.
Л.Баяр