Энэ долоо хоногийн пүрэв гаригт бүх шатны ИТХ-ын сонгууль болно. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Үүнтэй холбоотойгоор УИХ энэ долоо хоногт цөөхөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг дараах жагсаалтаас харна уу.
Аравдугаар сарын 12-ны даваа гарагт:
- УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Аравдугаар сарын 13-ны мягмар гарагт:
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох;
- Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий/;
- “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Аравдугаар сарын 16-ны Баасан гарагт 09.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-нд өргөн мэдүүлсэн, нэгдэх хэлэлцүүлэг/;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.