Засгийн газар: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ2021-08-25 11:13Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 15 асуудал хэлэлцэх бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэх юм гэнэ.Дэлгэрэнгүй
Шинээр томилогдсон Элчин сайд нарт сургалт зохион байгуулав2021-08-25 08:57Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллах, шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ сарын 20, 24-нд зохион байгуулав. Гадаадын 23 улсад ажиллах Элчин сайд нарт зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэв. Тэрбээр Элчин сайд нарт Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны салбарын ажлын талаар тодорхой мэдээлэл […]Дэлгэрэнгүй
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа2021-08-25 08:50УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын Ниймгийн бодлогын байнгын хороонд харъяалагдаж байсан Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл, цар хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна […]Дэлгэрэнгүй
Эдийн засгийг эрчимжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурал боллоо2021-08-25 08:43Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм. Тэрбээр хурлын эхэнд “Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Ийм үед […]Дэлгэрэнгүй
Шадар сайд С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж байна2021-08-24 12:42Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймагт хийж буй албан томилолтоо өнөөдөр Завхан аймагт үргэлжлүүлж байна. Наймдугаар сарын 22-ны байдлаар, тус аймагт коронавируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч, өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 357 хүн эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд КОВИД-19 цар тахлын халдвартай иргэнийг […]Дэлгэрэнгүй
Сайд Б.Батцэцэг Эмиратын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдтай утсаар ярив2021-08-24 09:14Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 8 дугаар сарын 23-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Ахмед Бин Али Аль-Саиг-тай утсаар ярьж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, […]Дэлгэрэнгүй
Увсын Боршоо боомтын шинэ лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шийджээ2021-08-23 14:52Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа. Наймдугаар сарын 22-ны байдлаар Увс аймагт коронавируст халдварын 3530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь дельта вирусийн халдвар болох нь батлагджээ. Дельта вирусийн тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандалт судалгааг эрчимжүүлж, хяналтад […]Дэлгэрэнгүй
Богдхан төмөр замын барилгын ажлын нээлт болно2021-08-23 11:03Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төв аймагт ажиллана. Тэрбээр эхлээд Богдхан төмөр замын барилгын ажлын нээлтэд оролцоно. Дараа нь тус аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийх юм. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой […]Дэлгэрэнгүй
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга боллоо2021-08-23 09:06Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал […]Дэлгэрэнгүй
“Монгол Улсын гадаад харилцаа” он цагийн товчоон номын нээлт боллоо2021-08-21 17:53Гадаад харилцааны яамнаас 8 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 2 дахь 100 хоногт хийсэн ажлын тоймоо Улаанбаатар дахь ДТГ-ын тэргүүн нарт танилцуулж Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол Улсын гадаад харилцаа” он цагийн товчоон номын нээлтийг хийлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаад улсын […]Дэлгэрэнгүй