СЕХ өнөөдөр (2021.09.18) УИХ-ын нөхөн сонгуульд оролцогчдын үнэмлэхийг гардууллаа. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох 8 нам, 1 эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 2 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм.
Өнөөдрөөс нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа бөгөөд энэ нь хуулийн дагуу 21 хоног үргэлжлэх юм. Санал хураалт ирэх аравдугаар сарын 10-нд явагдана.
Нэр дэвшигчид:
Хэнтий аймгийн 18 дугаар тойрог
1. Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ
2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
3. Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ
4. Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
5. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ
6. Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН
Сонгинохайхан дүүргийн 28 дугаар тойрог
1. Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
3. Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
4. “Зөв хүн Электорат эвсэл”-ээс Бадрахын НАЙДАЛАА
5. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
8. Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
10. Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ