2021-09-18 11:491min00

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор АНУ-г зорив

17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр /2021.09.18/ өглөө АНУ-ыг зорьжээ. Чуулган есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болж, дэлхийн 111 улсын төр засгийн удирдлагууд биечлэн оролцохоо мэдэгдсэн байгаа.

Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Covid-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон бол  энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцох аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй