6666-3-1024x561.jpg
2021-11-16 15:18
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлогын байнгын […]

99-5-1024x561.jpg
2021-11-16 14:10
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо. Монгол Улсын бүрэн вакцинжуулалт үндэсний хэмжээнд 66 хувьтай байна. Бүүстер тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг […]

122-1024x561.jpg
2021-11-16 12:44
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг танилцуулъя. Дээрх хугацаанд УИХ-ын чуулган 10 удаа хуралдсанаас 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй. Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, […]

78-8-1024x561.jpg
2021-11-16 10:18
Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна. Хоёр […]

1-17-1024x561.jpg
2021-11-16 09:22
Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. 09.00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулна. 10.00 цагаас  Нийгмийн бодлогын байнгын хороо Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 14.00 цагаас Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын […]

88888-3-1024x561.jpg
2021-11-15 18:04
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Такевт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардууллаа. Уулзалтын үеэр талууд хоёр болон олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Л.Саянаа хоёр орны […]

44-6-1024x561.jpg
2021-11-15 16:36
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан /2021.11.15/ хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад байгаа. УИХ-ын гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дараалал […]

01-37.jpg
2021-11-15 13:59
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдэгдэв. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Хуулийн төсөл нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа учраас намын бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд […]

78-7-1024x561.jpg
2021-11-15 13:24
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хүний эрхийн сонсгол явуулах талаар хэлэлцсэн. АН-ын бүлэг мөнгөний бодлого дээр тодорхой байр сууриа илэрхийлж, төсвийн талаар дүгнэлт хийсэн. Мөнгөний бодлогын хувьд койны асуудлыг ярьсан. […]

99-4-1024x561.jpg
2021-11-15 13:03
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1,088,100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс […]