Манай улс авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жил дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байна

2021-12-08 15:031min0
11

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор зохион байгуулж байна.

Өнөөдөр АТГ Авлигын эсрэг үндэсний чуулганыг зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ нь 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

  1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хүүлийн байгууллагуудын хамтын ажиллагаа
  2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
  3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
  4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн

Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд ярилцаж, өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлаа тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай гэж оролцогчид үзэж байна.

Л.ДӨЛГӨӨН

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй