Forbes сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн чансааг гаргажээ. Чансаанд сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа Германы канцлер Ангела Меркель багтаагүй байна. Эхний байрыг зохиолч Маккензи Скотт эзэлжээ.
Скотт бол Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын хуучин эхнэр. Сэтгүүлчид түүний хүмүүнлэгийн идэвхтэй аяныг өндрөөр үнэлсэн байна. Тэрбумтнаас салахдаа тэрбээр хөрөнгөнийхөө тал хувийг сайн үйлсэд харьцуулна гэжээ.
Хоёрдугаарт АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис орж, Европын төв банкны тэргүүн Кристин Лагард гуравт багтжээ. Харин топ-5-д General Motors-ын Ерөнхий захирал Мэри Барра, Билл Гейтсийн эхнэр асан Мелинда нар орсон аж.
Тэгвэл эхний 10-т Тайванийн удирдагч Цай Инвэнь, Америкийн улстөрч Нэнси Пелоси, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, сэтгүүлч Опра Уинфри, Facebook-ийн үйл ажиллагааны ерөнхий захирал Шерил Сандберг нар бичигджээ.
Эх сурвалж: MIR24