Америкийн Time сэтгүүл 2021 он “Оны хүн”-ээр хэн тодрох вэ гэсэн санал асуулга уншигчдынхаа дунд явуулж дүнгээ гаргажээ. Санал асуулгаар Бразил улсын ерөнхийлөгч Жаир Болсонару илт давуу тэргүүлсэн байна. 9 сая гаруй хүн санал асуулгад оролцсоноос бараг дөрөвний нэг нь буюу 24% нь түүнийг сайнаар ч бай, муугаар ч бай, энэ онд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж дүгнэжээ.
Нэр хүндээрээ хоёрт орсон хүн нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп болж байна.
Түүнд санал асуулгад оролцогчдын 9% нь саналаа өгчээ. Гуравдугаарт коронавирусийн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд байгаа хүмүүс (тэд өнгөрсөн онд Time сэтгүүлийн оны хүмүүс болж байсан) орсон бол араас нь Оросын авлигатай тэмцэгч Алексей Навальный уншигчдын 6%-ийн саналаар оржээ.
Time сэтгүүлийн редакци оны шилдэг хүнийг арванхоёрдугаар сарын 13-нд нэрлэнэ.
Эх сурвалж: BBC