Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна. Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачилга”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур урлал адуун соёлтой холбогдох нь”, […]