”99 саяар принтер худалдан авсан” гэх асуудлыг УИХ-ын Тамгын газраас ийнхүү тайлбарлав2022-04-13 15:18 ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан […]Дэлгэрэнгүй
Х.Баттулга: Өдрийн сайныг харж, АН-ынхан даргаа бүртгүүлэхээр УДШ-д хандаж байна2022-04-13 12:21АН-ын удирдлагууд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандлаа. Х.Баттулга: Өнөөдөр өдрийн сайныг харж, АН-ынхан даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь Улсын дээд шүүхийн асуудал. Би бол бүртгэх ёстой гэж бодож байна. Учир нь, Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага. АН-ын улс төрийн зөвлөл эв нэгдэл хангахаар уулзалтууд хийж байна. Дунд […]Дэлгэрэнгүй
УИХ-ын чуулганаар Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ2022-04-13 10:25Өнөөдөр УИХ-ын чуулган болон ажлын хэсэг байнгын хороодын хуралдаан болно. 1.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 цагаас Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын […]Дэлгэрэнгүй
Төрийн байгууллагууд бүх сургалт, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулна2022-04-12 19:46Засгийн газар маргаашийн хуралдаанаар онцгой нөхцөл байдал үүссэн өнөө үед төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол баталах юм байна. Тогтоолын төсөлд хот дотор төрийн байгууллагын удирдлагууд том оврын машин хэрэглэхгүй байх, төрийн өмчит компаниудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх гэх мэт заалтууд багтжээ. Тус тогтоолын төслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар […]Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Би хууль зөрчсөн зүйл юу ч хийгээгүй2022-04-12 14:22Би хууль зөрчсөн зүйл юу ч хийгээгүй. Түүнийгээ нотлохын тулд шалгуулах хүсэлтээ өгсөн. Дэлгэрэнгүй
Францын сонгууль: Хоёр дахь шатны кампанит ажил эхлэх үед Макрон Ле Пенийг ониллоо2022-04-12 08:30Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хэт барууны үзэлтэй өрсөлдөгч Марин Ле Пентэй шууд өрсөлдөж, дахин сонгогдох кампанит ажлаа эхлүүлж байна. Тэрбээр Францын хойд хэсэг дэх аж үйлдвэрийн хамгийн ядуу хотуудын нэг болох Денайн дахь Ле Пенийн бэхлэлт рүү анхны аялалаа хийсэн. Ерөнхийлөгч Макрон сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан. Хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 24-нд […]Дэлгэрэнгүй
МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийхийг дэмжлээ2022-04-11 20:52УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Ингээд МАН-ын бүлгээс 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжжээ. Төсвийн тодотгол дараах асуудлыг тусгах юм байна. Үүнд, -Төрийн өмчит компаниудын зардлыг багасгах, ногдол ашгийн хувь хэмжээг нэмэх. Олон нийтийн хяналттай болгох, хувьчлах замаар олон дарга, зөвлөхүүдийг цөөлөх. -Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг багасгах. […]Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга: Г.Амартүвшин чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд шалгуул2022-04-11 16:38УИХ-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн Банкнаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдосон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлэн уг асуудлыг иргэний хувиар шалгуулах гэж байгаа мэдэгдсэн билээ. Харин дээрх үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр “Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ […]Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсвийн тодотгол хийх ёстой2022-04-11 16:05УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Тус хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийн төслийг хэлэлцжээ. Хурлаар хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “төсвийн тодотголыг хийх ёстой” гэж хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр юмны үнэ нэмэгдэж, ханш өсөхөд өмнө хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн. Үр дүнгүй хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийсний үр дүн […]Дэлгэрэнгүй
УИХ: Төсвийн байгууллагын их засвар, тоног төхөөрөмж худалдан авах, зөвлөх үйлчилгээний зардлыг “танана”2022-04-11 13:45УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр (2022.04.10) хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан […]Дэлгэрэнгүй