УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Европоос Ази руу явдаг гол магистраль замаа дөрвөн жил самарчхаад сууж байна. Дарханы замтай холбогдуулан иргэд, ААН-үүдэд учирч байгаа хохирлыг хэн хариуцах вэ? АХБ-ны санхүүжилтээр хийгдэж байгаа төслийн 2, 4 дүгээр багцыг Хятадын бүтэлгүй компанид өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн хүсэлтийг би танд гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзаж байна. Та яагаад шалгуулах ажлыг хийхгүй байна вэ? Дарханы замын осол аваарын хэмжээ 38-40 хувиар өссөн байна. Түр замын норм, стандарт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Таниас хүсэлт ирсэн. Цаад утгаараа яам Азийн хөгжлийн банк /АХБ/-ийг хуулийн байгууллагад өгөхтэй агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд УИХ-ын ажлын хэсгийн зүгээс яам, АХБ хоёрыг АТГ-т өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бид олон жил хамтран ажилласан олон улсын байгууллагаа өгөх нь ёсзүйн хувьд таатай биш. Цаашдаа АХБ Монгол Улс, зам тээврийн салбартаа хамтран ажиллана. Энэ утгаараа ч яам өгөх нь ёс зүйгүй.
2, 4 дүгээр багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлаас бусад шалтгаан буюу түр замаас шалтгаалсан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг гүйцэтгэгч компани хариуцана. Манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд энэ заалт орсон. Тээврийн цагдаагаар хохирлыг үнэлүүлж, гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх бүрэн үндэслэлтэй” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
1 comment
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich