05-15.jpg

2021-08-06 11:38
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.08.06/  ээлжит мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт COVID-19-ийн 1246 тохиолдол бүртгэгдэж, 1804 иргэн эдгэрч, таван иргэн нас баржээ. Вакцинжуулалтын тухайд нийт иргэдийн 67 хувь, хоёрдугаар тунд 60-аас дээш хувь нь хамрагджээ. Мөн 12-17 насны 227 мянган хүүхэд, жирэмсэн 5500 иргэн вакцинд хамрагдаад байгаа гэнэ.  

02-21.jpg

2021-08-04 16:46
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүлж байна. Нэгдсэн эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, […]

02-18.jpg

2021-08-04 09:30
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.08.04/ суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 2055, хоёр дахь тунд 976, нийт 3031 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.084.249 иргэн эхний тунд, 988.810 иргэн хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн […]

01-12.jpg

2021-08-03 14:46
2021 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилтнуудад нэг удаа хоёр сая төгрөг олгохоор болсон. Ингэхдээ долоо, наймдугаар сард хувааж олгох тухай Эрүүл мэндийн сайд мэдээлж байв. Тэгвэл төсвийн эхний санхүүжилтээс эмч нарт олгох нэг сая төгрөгийг эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг […]

08-2.jpg

2021-08-03 11:30
Онцгой байдлын байгууллагаас улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлэг, эрүүл мэндийн төв болон коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байгаа эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байрууд, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт, норм, норматив, аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад 21 аймаг, нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа улсын нэгдсэн эмнэлэг, хувийн […]

06-2.jpg

2021-08-02 14:21
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангагдсан 60м2 талбай бүхий Хэвлэл мэдээллийн төвтэй боллоо. Агуулахын зориулалттай ашиглаж байсан өрөөг ийнхүү засч тохижуулжээ.

05-20.jpg

2021-07-30 18:11
НҮБ-ын Хүүхдийн Сангаас манай улсын цар тахлын хариу арга хэмжээнд техникийн болон санхүүгийн тусламж үзүүлж буй. Энэ хүрээнд 100  ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 2,000 ширхэг пульс-оксиметр болон нэн шаардлагатай эмүүдийг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Хүчилтөрөгчийн эмчилгээ нь ДЭМБ-ийн удирдамжид орсон стандарт эмчилгээ бөгөөд халдварын өвчлөлийн эсрэг эмчилгээний үеийн хүндрэл, нас баралтыг 2-4 дахин бууруулж байгааг […]

07-9.jpg

2021-07-29 15:53
Даатгуулагч таны Эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний нийт зардлыг ЭМД-ийн сан болон даатгуулагч та хамтран төлөхийг хэлнэ. Жишээлбэл, Та зүрхний хэм алдагдалын мэс засалд орж, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд нийт зардал болох 11 сая 924 мянган төгрөгийн 10 сая 135 сая төгрөгийг ЭМД-ын сангаас хариуцаж, даатгуулагч Та өөрөө 1 сая 788 мянган […]

05.jpg

2021-07-29 12:34
Шинэ Зеланд улсын төр засаг 2030 он гэхэд С гепатитыг бүрэн устгахаар зорин ажиллана байгааг тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Айша Верралл зарлав. “Гепатит С нь Шинэ Зеландад элэг шилжүүлэн суулгах үндсэн шалтгаанд ордог бөгөөд элэгний хорт хавдрын хоёр дахь шалтгаан болдог. Гэтэл С гепатитаар өвчилсөн хүмүүсийн олонх нь нийгмийн доод давхаргад хамаардаг, эмчлүүлэхэд […]

03-20.jpg

2021-07-29 09:02
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг […]