Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “Covid-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун Файзер/БиоНТех BNT162 вакциныг хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.
Вакцин худалдан авах гэрээний дагуу нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн авсан ба үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сарыг дуустал хүлээн авах юм.
Файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.