02-72.jpg
2021-09-22 10:02
Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд ажиллалаа. Энэ үеэр түргэвчилсэн тест нь ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх талаар хэлэлцжээ. Түүнчлэн КОВИД-19-ийн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжид тасралтгүй хяналт тавих талаар холбогдох албаныхантай ярилцсан байна. Үүний […]

11-18.jpg
2021-09-21 14:38
Израилийн эмнэлгүүд туйлдах дээрээ хүрчээ. Эмч нарын хэлснээр, тус улсад ковидын 5, 6-р давалгаа эхэлсэн гэнэ. Энэ сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 20% нь нас барж байна. Учир нь сэхээн амьдруулах тасагт цусыг хүчилтөрөгчөөр хангадаг ЭКМО аппарат хүрэлцэхгүй байгаа гэнэ. Үүнийг худалдан авч нэмэхгүй бол ойрын хугацаанд өвчтөнүүд энгийн тасаг руу шилжих боломжгүй болно гэдгийг […]

05-52.jpg
2021-09-21 11:44
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2543 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүнд, 1342 нь нийслэл хотод, 1201 нь орон нутагт бүртгэгджээ. Энэ хугацаанд 4883 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол халдварын улмаас 21-80 насны 13 хүн нас баржээ. Эдгээр хүмүүсийн архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсан байна. […]

04-56.jpg
2021-09-21 08:56
Нийслэлийн хэмжээнд КОВИД-19 халдварын улмаас 6608 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 370 хүн тусгаарлах байранд эмчлүүлж байна. Мөн 30.626 хүн гэрээр эмчлүүлж байна гэж өчигдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

02-65.jpg
2021-09-20 11:35
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд  Covid-19 халдварын 2851 тохиолдол батлагдав. Үүний 1683 нь нийслэлд,  1168 нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 21532 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 57490 хүн гэрийн ажиглалтад байна. Өнгөрсөн хоногт нийт 5211 хүн эдгэсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

03-58.jpg
2021-09-20 10:53
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 39 цэг  ажиллана.  Эдгээр цэгт 4,956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19-ийн эсрэг вакцины I тунд 28, II тунд 156, III тун буюу нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ. Харин Covid-19-ийн халдвар илрүүлэх зорилгоор нийслэлд явуулын гурав, байнгын гурван шинжилгээний цэг ажиллана.

04-52.jpg
2021-09-20 08:58
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Бямба гаригт (2021.09.18) КОВИД-19-ийн эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт  ажиллажээ. Тухайлбал, Эх, нярайн Үндэсний төв 2-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм. Иргэдийн хэлж заншсанаар Яармагийн 300 ортой эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа КОВИД-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус […]

16-2.jpg
2021-09-18 11:42
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2893 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 нас барлаа гэж ЭМЯ мэдээлэв. Монгол Улсад Ковид-19 халдвараар өвчилсөн хүний тоо 272.369, нас барсан хүний тоо 1023-т хүрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1411 нь нийслэлд, 1482 нь орон нутагт бүртгэгджээ. Улмаас улсын хэмжээнд 21.497 иргэн эмнэлэгт, 54.851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.