Израилийн эмнэлгүүд туйлдах дээрээ хүрчээ. Эмч нарын хэлснээр, тус улсад ковидын 5, 6-р давалгаа эхэлсэн гэнэ.
Энэ сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 20% нь нас барж байна. Учир нь сэхээн амьдруулах тасагт цусыг хүчилтөрөгчөөр хангадаг ЭКМО аппарат хүрэлцэхгүй байгаа гэнэ. Үүнийг худалдан авч нэмэхгүй бол ойрын хугацаанд өвчтөнүүд энгийн тасаг руу шилжих боломжгүй болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Израилийн ЭМЯ-наас хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэхийг анхааруулжээ. Вирус хүүхдүүдийг ч хайрлахгүй байгаа бөгөөд 136 мянган сурагч хөл хорионд оржээ. Тус улсад 12-оос дээш насны хүн амаа дахин вакцинжуулж эхэлсэн аж.
Эх сурвалж: МIR24