2021-09-20 10:533min00

Өнөөдөр дархлаажуулалтын 39, шинжилгээний 6 цэг ажиллана

03

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 39 цэг  ажиллана.  Эдгээр цэгт 4,956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19-ийн эсрэг вакцины I тунд 28, II тунд 156, III тун буюу нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ.

Харин Covid-19-ийн халдвар илрүүлэх зорилгоор нийслэлд явуулын гурав, байнгын гурван шинжилгээний цэг ажиллана.