Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд Covid-19 халдварын 2851 тохиолдол батлагдав. Үүний 1683 нь нийслэлд, 1168 нь орон нутагт тус тус бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 11 хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 21532 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 57490 хүн гэрийн ажиглалтад байна. Өнгөрсөн хоногт нийт 5211 хүн эдгэсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.