2020-01-17 10:52
Үргүйдлийг эмчилж, үр шилжүүлэн суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар зарим эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь илэрсэн байна. Тэдгээр эм, бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж. […]